Banner 04

Мандал суманд витаминжуулалтын аян явагдлаа

   Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан САБА трейд эм ханган нийлүүлэх байгууллага нь 2-р сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран Мандал сумын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-6-р түвшиний зорилтот бүлгийн 0-6 насны 32 хүүхдэд 1 сарын витамины хэрэглээг, мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу байнгын асаргааны тэтгэмж авдаг 56-80 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1, хэвтрийн өвчтэй 4 ахмад настанд живх, витамин, хөвөн бинт зэрэг 1 удаагийн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг бэлэглэн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж сэтгэлийн дэм хайрлалаа.

Эх сурвалж: <a href="http://selenge.halamj.gov.mn/" target="_blank">Сэлэнгэ аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс</a>